Зүүний үзүүрт тогтох тоос адил эхийн хэвлийд бүрэлдэн хүн болон төрөө намайг тунгалаг агаар, цэцэрлэгт хүрээлэн, цангинсан хөгжим, инээд баясалаар дүүрэн энэ хот өлгийдөн авч, хот гэгч их айлийн нэгэн нийслэл хүү болгон торниулав. Төрсөн газрыг минь төрөх газар гэнэ төрсөн нутгийг минь Улаанбаатар хот гэнэ.
Би сав л гарвал хүмүүсээс та тэтгэвэртээ гарахаараа та хаана амьдрах вэ гэж асуудаг. Тэд гол төлөв нутагтаа очиж малынхаа захдаа амар тайван сайхан амьдарна даа гэж хариулна. Яагаад гэж асуувал хүнд чинь төрсөн нутаг угаасан ус, тоглож өссөн чулуу минь тэнд бий залуу минь хэмээн бахдангуй хэлнэ. Угтаа бол тэд Улаанбаатарых биш юм гэнэ. үргэжлэл бий...
No comments:
Post a Comment