2007/01/17
Шинэ монголчуудад
Шинэ монголчуудад:-Хүнээс юу ч битгий гуй. Зүгээр л булаагаад авчих. Дараа нь харин тэд чамаас гуйх болно.-Хүнээс битгий юм харамла. Толгой өвтгөсөн асуудал, өвчин байвал бусдад харамгүй өг.-Өр битгий тавь. Авбал бүр мөсөн ав.-Бүх юманд суралц. Гагцхүү алдаан дээрээ суралцах хэрэггүй.Хуучин монголчуудад;-Харанхуй орц хонгилоор бүү шагай. Тэртэй тэргүй үзүүрт нь мөддөө л гэрэл асах нь өнгөрсөн.Бизнесмэнүүдэд:-Гэрээ засаад, хуулиа зас. Хуулиа засаад компаниа зас.-Мөнгө хулхидах, бараагаа зарахын тулд юу ч хамаагүй амла. Жийп жижигдэнэ ээ. Америкийн Ерөнхийлөгч болгоно гэж хэл. Эсвэл, манай барааг авсан, манай сонинг захиалсан хүн болгонд мөнхийн рашаан өгнө гэдэг ч юм уу. Монголчууд хууртагдаж ханана гэж байдаггүй юм. Тэгээд ч үнэгүй юманд нугасгүй улс.-Тураана, эрүүлжүүлнэ, чадавх сайжруулна гээд юу ч хамаагүй савлаад зар. Жорлон чинь ч гэсэн дундарч нэг сумаар 2 туулай буудна гэсэн үг.-Гадаадад ямар ч зардалгүйгээр гаргана, үнэгүй сургана ч гэдэг юм уу, зарлаад бай. Явуулах албагүй ш дээ. Зүгээр л бүртгэлийн мөнгөөр нь л под хийгээд явчихна. Хэл ам байхгүй.-Гаднаас хамгийн хогийг нь, хугацаа нь дууссан, эсвэл хулхи бараа оруулж ирээд л зараад бай. Япон солонгос гээд л рекламдаад бай. Та нар л өөрсдөө согтчихоод үг алдчихгүй бол цаад Эрээний хужаа нар чинь ам чангатай шүү
Subscribe to:
Posts (Atom)